
Түргэн хоолны салбарт
хэрэгтэй бүх бүтээгдэхүүнийг нэг дороос

БУРГЕРЫН БИЗНЕС
Бургер нь дэлхий даяар өргөнөөр танигдсан, хүүхэд залуусын тогтмол амтархан хэрэглэдэг түргэн хоолны нэг билээ. Манай компани ямар ч дүүргэгч, барьцалдуулагч, өнгө амт оруулагч зэрэг хүнсний нэмэлт бодис агуулаагүй, 100% органик Монгол үхрийн махаар, өөрсдийн боловсруулсан технологийн дагуу бургерийн мах үйлдвэрлэдэг. Энэхүү бүтээгдэхүүн нь гүн хөлдөөж савлагдсан тул амт, чанараа шинээр нь удаан хугацаанд хадгалж чаддаг бөгөөд тогооч, бэлтгэгч нарын дунд түгээмэл сонголт болоод байна. Мөн бид бургерийн талх, соус, сав баглаа боодол, шаардлагатай багаж хэрэгслийг иж бүрнээр нь нийлүүлж, харилцагчдын цаг завыг хэмнэхэд тусалдаг. Бургерийн бизнес нь жижиг зай талбайд, цөөн төрлийн тоног төхөөрөмж ашиглан, богино хугацаанд олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, өндөр ашигтай бизнесийн нэг юм. Анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага шаарддаг бөгөөд бэлтгэх ажиллагаа энгийн тул мэргэжлийн тогоочоос хамааралгүйгээр, манай зааврын дагуу хэн ч амт чанартай бургер хийх боломжтой үр ашигтай бизнесийн шийдэл болно.
КЕБАБЫН БИЗНЕС
Манай байгууллага нь 2007 онд дэлхийд алдартай дёнер кебаб түргэн хоолыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн билээ. Үүний зэрэгцээ Монголд хамгийн анх удаа машинаасаа үйлчлүүлэх боломжтой (drive-through) кебабын салбарыг барилгын талбайд нээн ажиллуулж, улмаар хоёр, гурав дахь салбараа амжилттай өргөжүүлсэн. Тухайн үедээ Монголын олон хүүхэд, залуусын амтархан иддэг, хамгийн эрэлттэй түргэн хоолны газруудын нэг болж чадсан юм.
Бид үйл ажиллагааныхаа явцад кебабын махны үйлдвэрлэлд онцгойлон анхаарч, технологи, чанарын олон сайжруулалтыг тасралтгүй хийснээр дёнер кебаб хийхэд шаардлагатай бүх төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр зөвхөн хоол үйлчилгээ бус, бүрэн хэмжээний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгосон юм.
Манай брэндийн танигдалт, бүтээгдэхүүний чанарт тулгуурлан хувь хүмүүс болон бизнес эрхлэгчид кебабын салбар нээж, бидэнтэй хамтран ажиллах болсон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол даяар 100 гаруй кебаб түргэн хоолны газар манай байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байна.
Хэрэв та кебабын салбар нээхээр төлөвлөж байгаа бол бид кебаб хийхэд шаардлагатай бүх төрлийн түүхий эд, тоног төхөөрөмж, сав баглаа боодол-оос гадна олон жилийн бодит бизнесийн туршлага, зөвлөгөө, дэмжлэгийг цогцоор нь санал болгох бүрэн боломжтой.


ПИЦЦА БИЗНЕС
This is a Paragraph. Click on "Edit Text" or double click on the text box to edit the content and make sure to add any relevant information that you want to share with your visitors.
КАФЕ - ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
Бид олон төрлийн Герман зайдас, гахайн утсан мах үйлдвэрлэдэг ...


