top of page

Түгээмэл асуулт хариулт

Манай компани харилцагчидтайгаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилладаг. Хэрэв та манай бүтээгдэхүүнийг ашиглан Дөнер Кебаб түргэн хоолны газар нээн ажиллуулах сонирхолтой бол эхний шатанд доорх мэдээллийг бидэнд дараах naranbileg.u@gfc.mn имэйлээр ирүүлэхийг зөвлөж байна. Харин Бүргерийн газар  болон пицца, зайдас гэх мэт Дөнер кебабаас бусад бүтээгдэхүүн авах бол манай санхүүгийн 90019007 утсаар холбогдон гэрээ хийгээд харилцагч болох боломжтой. /Таньд зөвлөхөд 100000₮ үнэтэй манай Бүргер, Пиццаны сургалтанд суугаад энэ бизнесийн гол нууцуудыг эзэмшээрэй. /

Асуулт 1: Харилцагч болоход юу юу шаардлагатай вэ? 

1️⃣ Байршлын мэдээлэл

  • Тухайн обьектийнхоо Google map байршил (location / координат) илгээх. Эндээс таны сонгосон байршил хир ирээдүйтэй вэ гэдэг ерөнхий зөвлөмжийг таньд өгдөг

  • Байршлын хувьд манай одоо ажиллаж байгаа салбаруудтай ойр давхцахгүй байх нь аль аль талдаа ашигтай байдаг тул байршлыг урьдчилан харж зөвлөлддөг. Учир нь манай хуучин гэрээт газраас 300м- ээс багагүй зайнд таны байршил байх учиртай. Хэрвээ замын эсрэг талд бол энэ зай 150м байж болно.  / Энэ нь зөвхөн хотын харилцагчид хамаарна. /

2️⃣ Обьектийн гадна талын зураг

  • Обьектын гадна талаас авсан зургийг илгээснээр хаяг болон гаднаас харагдах байдал дээр таньд зөвлөгөө өгдөг.

3️⃣ Обьектийн дотор талын фото зурагнууд болон хэмжээтэй план зураг

  • Гал тогоо болон бэлтгэлийн хэсэг, тек, заалны ерөнхий зохион байгуулалт төлөвлөлтөнд зөвлөгөө өгдөг.

  • Ариун цэврийн өрөө, угаалтуур сантехникийн холболтуудын байршил.

Эдгээр нь үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлагад нийцэх боломжтой эсэхийг урьдчилан харахад тусалдаг.

4️⃣ Товч танилцуулга

  • Байгууллага бол байгууллагын товч танилцуулга

  • Иргэн бол нэр, үйл ажиллагааг удирдан явуулах хүний мэдлэг туршлагын талаархи мэдээлэл. Үүнд өмнө нь энэ төрлийн бизнес болон хүнсний аюулгүй байдлын мэдлэг мэдээлэлтэй эсэх. Огт байхгүй бол манай сургалтанд заавал хамрагдахыг зөвлөнө.

5️⃣ Сургалт

Сургалтын төлбөр: 300,000 төгрөг.

Сургалтаар:

  • Технологи ажиллагаа

  • Хүнсний аюулгүй байдал

  • Санхүү өртөг тооцоолол

  • Галын аюулгүй байдал гэх мэт үндсэн мэдлэг

  • Салбар дээрх 3 хоногийн дадлага/Дадлага хийхэд танай 3 хүртэл хүн байж болно./

  • зэрэг практик мэдлэг олгодог. Дадлагыг Өргөө, 25-р эмийн сан, Нархан хотхон /Home plaza баруун талд/ салбаруудаас сонгож хийнэ.

6️⃣ Гэрээ байгуулах

  • Сургалтын дараа үйл ажиллагаагаа бие даан явуулахад шаардлагатай ойлголттой болсон тохиолдолд та үйлдвэрийн байранд ирж гэрээгээ байгуулан хамтран ажиллах боломжтой.

Асуулт 2: Ажлын байр хэдэн мкв байвал зохимжтой вэ? 

Салбар хэвийн, жигд үйл ажиллагаа явуулахад ойролцоогоор 50 мкв орчим талбайтай байвал илүү тохиромжтой гэж бид туршлагаасаа зөвлөж байна. Ийм хэмжээний талбай нь доорх үндсэн хэсгүүдийг зохион байгуулах боломжийг бүрдүүлдэг. Үүнд:

  • Текний хэсэг

  • Үйлчлүүлэгчийн заал

  • Бэлтгэлийн өрөө (агуулахтай хамт байж болно)

  • Ажилтны хувцас солих хэсэг эсвэл хувцасны шүүгээ

  • Ариун цэврийн өрөө (00)

Гэхдээ тухайн байрны байршил, орчин нөхцөл, төлөвлөлтөөс шалтгаалан 50 мкв-аас бага талбайтай байх боломжтой тохиолдлууд байдаг. Хамгийн чухал нь дээр дурдсан үндсэн үйл ажиллагааны хэсгүүдийг өөрийн орон зайд тохируулан зөв зохион байгуулсан байх юм.

Жишээлбэл, зарим жижиг талбайтай боловч том текний зохион байгуулалттай салбарууд бэлтгэлийн өрөө, агуулахыг тусад нь гаргахгүйгээр текний доорх зайг ашиглан бараа бүтээгдэхүүнээ байрлуулж ажилладаг.

Мөн туршлагаас харахад хэт том заалтай боловч хоосон байснаас, жижиг боловч үйлчлүүлэгчид тогтмол орж ирдэг заал илүү амжилттай ажиллах тохиолдол элбэг байдаг.

Тиймээс та бүхэн өөрийн байрны боломж, байршил, урсгалд тохируулан ухаалгаар төлөвлөхийг зөвлөж байна.

Асуулт 3:  Ажлын байр тийм ийм байх ёстой гэсэн шаардлага бий юу?

Манай зүгээс салбаруудын үйл ажиллагаа ариун цэвэр, эрүүл ахуй,  хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах нь чухал гэж үздэг. Тиймээс ажлын байраа сонгох, тохижуулахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

1️⃣Ариун цэвэр, хүнсний аюулгүй байдал

  • Ажлын байр нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой, ариун цэвэр, эрүүл ахуй болон хүнсний аюулгүй байдлыг хангах боломжтой орчинтой байх нь чухал.

2️⃣ Агааржуулалт

Ажлын байрны нэг чухал зүйл бол сайн агааржуулалтын систем юм. Хоол үйлдвэрлэлтэй холбоотой уур, үнэрийг гадагшлуулах сорох агааржуулалтын хоолой татах боломжтой байх нь үйл ажиллагаа хэвийн явахад ихээхэн нөлөөлдөг.

Иймд ажлын байр сонгохдоо:

  • Агааржуулалтын систем суурилуулах боломжтой эсэх

  • Ойр орчмын оршин суугчид болон байгууллагад хоолны үнэрээс үүдсэн асуудал үүсэх магадлал байгаа эсэх зэргийг урьдчилан нягталж үзэхийг зөвлөж байна.

Мөн агааржуулалт болон сорох системийг мэргэжлийн салхивч, агааржуулалтын инженерээр хүчин чадлын тооцоо хийлгэн шийдэх нь хамгийн зөв шийдэл болдог. Хүмүүс өөрсдөө дур мэдэн хүчин чадал бага их урт хол явсан тахиралдсан хоолойгоор муу агааржуулалт хийснээр хиншүү үнэр дуу чимээ ихтэй, халуун муу орчин нөхцлийг бүрдүүлж таны ашиг орлого, ажилчны эрүүл мэнд сайн ажиллах боломж нөхцөлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгоорой.  

3️⃣Галын аюулгүй байдал

  • Хоол үйлдвэрлэлийн газрууд ихэвчлэн Онцгой байдлын байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт авдаг. Тиймээс таны сонгож байгаа байранд галын дүгнэлт гаргах боломжтой эсэхийг түрээсийн гэрээ хийхээс өмнө тодруулахыг зөвлөж байна.

  • Зарим тохиолдолд орон сууцны доорх байранд галын дүгнэлт гарах боломжгүй байх асуудал гардаг.

4️⃣Дотоод тохижилт

Дотоод тохижилтын материал сонгохдоо бөх бат, цэвэрлэхэд хялбар, угааж арчих боломжтой материал сонгох нь үйл ажиллагаа явуулахад илүү тохиромжтой байдаг.

Мөн та сонирхсон обьектийнхоо:

  • хоолны газарт тохиромжтой эсэх

  • дотоод зохион байгуулалт

  • тоног төхөөрөмжийн байршил

  • дотоод тохижилтын шийдэл

зэрэгт манай зүгээс үнэгүй зөвлөгөө авах боломжтой.

Асуулт 4: Одоо ажиллаж байгаа газраас хэдэн м зайд байх ёстой вэ?

Манай туршлагаас харахад, шинэ салбар ажиллуулахдаа одоо ажиллаж байгаа салбаруудаас тодорхой зайд байх нь тохиромжтой. Энэ нь үйл ажиллагаа болон харилцагчдын урсгалд эерэг нөлөө үзүүлдэг.

  • Хотод: Замын нэг урсгал дагуу ойролцоогоор 300 м, эсрэг талд 150 м зайд байвал тохиромжтой гэж зөвлөдөг.

  • Орон нутагт: Байршлын зай нь тухайн хот, сумын орон зай, хүн амын төвлөрөл, зах зээлд хамаарах урсгалд тулгуурлан уян хатан шийдэж болно.

Иймд шинэ салбарын байршлыг төлөвлөхдөө одоо ажиллаж байгаа салбаруудын байрлал, орчны нөхцөл, үйлчлүүлэгчдийн урсгалыг харгалзан шийдвэр гаргахыг зөвлөж байна.

Асуулт 5: Тоног төхөөрөмж хаанаас авах вэ?

Манай салбарын үйл ажиллагаанд шаардлагатай гол тоног төхөөрөмжийг манай гэрээт хувь хүнээс авахыг зөвлөж байна. Энэхүү хүн нь тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээг өөрөө хариуцан ажилладаг тул та санаа зовох зүйлгүйгээр ашиглах боломжтой.

Шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийн үнэ:

  • Шарах аппарат - ₮1,900,000

  • Цахилгаан хутга - ₮1,650,000

  • Грилль - ₮4,300,000

Асуулт 6: Махнаас гадна ямар ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

Манайх зайдас, тортилла гурил, бүргерийн мах, бүргерийн талх, дөнерийн талх, соуснууд, сав баглаа боодол, дагалдах хэрэгслүүдийг нийлүүлдэг. Манай бүтээгдэхүүнүүдийн үнэ болон дэлгэрэнгүй жагсаалтыг gfc.smartorder.mn харах боломжтой.

Асуулт 7: Үнийн саналаа өгөөч. 

Манай бүтээгдэхүүнүүдийн үнэ болон дэлгэрэнгүй жагсаалтыг gfc.smartorder.mn дээрээс үзэх боломжтой.

  • Захиалга хийх боломж нь зөвхөн манайтай гэрээ байгуулсан харилцагчдад нээлттэй байдаг.

  • Иймд та эхлээд гэрээг байгуулснаар бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд тохируулан захиалах боломжтой болно.

Асуулт 8: Ажлын цагийн хуваариа хэлж өгнө үү?

Манай үйлдвэр нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.

  • Даваа–Баасан гариг:   08:00–17:00

  • Бямба гариг:  09:00–12:00

  • Ням гариг: Амралт

Түгээлт нь Бямба гаригт хагас өдөр хийгддэг бөгөөд жолооч, нярав нар долоо хоногт 6 өдөр ажилладаг.

Асуулт 9: Франчайз эрх гэж байдаг уу?

Бид таньтай зөвхөн бараа нийлүүлэх худалдах худалдан авах гэрээ хийдэг. Та Кола Кебаб гэсэн нэрээс бусад өөрийн хүссэн нэр, логотойгоор үйл ажиллагаа эрхэлж болно.

Энэ нь таньд үйл ажиллагаагаа бие даан төлөвлөх, өөрийн түргэн хоолны брэндийн өнгө төрхийг бүрдүүлэх хөгжүүлэх боломжын олгоно.

Асуулт 10: Манай тохижилт, засварт туслалцаа үзүүлэх үү?

Бид таны сонгосон обьект нь  тохиромжтой эсэх мөн дотор план зургийг үндэслэн дотоод зохион байгуулалт тохижилтын  болон материал сонголтын талаар үнэгүй зөвөлгөө өгөх боломжтой.

Асуулт 11: Бараа бүтээгдэхүүн зээлээр өгөх үү? 

Манай санхүүгийн программ, захиалгын апп нь зөвхөн бараагаа сонгоод төлбөрөө хийснээр баталгааждаг бөгөөд зээлээр өгөх боломжгүй юм.

Асуулт 12: Өөр танайхаас ямар нэгэн нэмэлт үйлчилгээ үзүүлэх үү?

Манай технологич, инженерүүд таньд хэрэгтэй шаардлагатай байгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт асуудлууд дээр туршилт судалгаа хийж зөвлөн хамтран ажиллах боломжтой.

Асуулт 13: Орон нутаг руу хүргэлт, эсвэл унаанд тавьж өгөх үү?

Одоогоор хөдөө орон нутагт хүргэлт явуулах боломжгүй байгаа бөгөөд орон нутгийн хэрэглэгч нар үйлдвэрээс зориулалтын тээврийн хэрэгслээр бараагаа ирж авч байна. Барааг ирж авах цаг нь заавал ажлын цагаар биш уян хатан байж болдог.

Хэрвээ та манай хүргэлтийн маршрутын дотор өөрийн барааг хүлээн авч дамжуулан ачих боломжтой суурин цэгийг бидэнтэй тохирвол бид барааг тухайн газар хүргэж өгч болно.  Хотын түгжрэл ачааллаас шалтгаалан түгээлтийн машин удаан хүлээх хол газар барааг зөөх боломжгүй байдаг гэдгийг анхаарна уу.

Асуулт 14: Орон нутагт хичнээн салбар байж болох бэ?

Орон нутагт салбарын тоо нь тухайн аймгийн төв эсвэл сумын төвийн худалдан авах чадамж , хүн амын тоо, бүсчлэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог.

  • Аймгийн төвд: 2-3 хүртэл салбар ажиллуулах боломжтой

  • Томоохон сум, суурин газарт: 1-2 салбар ажиллуулах боломжтой.

Мөн тухайн орон нутгийн харилцагч 60 хоногийн хугацаанд худалдан авалт хийгээгүй бол тухайн байршилд дараагийн хүн гэрээ хийх боломжтой байдаг.

Асуулт 15: Сургалт хэд хоног болох бэ?

Хүссэн хугацаагаараа хийж болох ба ихэвчлэн 2-3 хоног дадлага хийдэг. Сургалтын материалууд видеогоор болон файлаар байгаа бөгөөд та үзэж танилцаад мэдлэг шалгах форм бөглөж ойлгосон зүйлсээ баталгаажуулдаг.

Асуулт 16: Заавал сургалтанд суух шаардлагатай юу? 

Сургалт нь зөвхөн шаардлага биелүүлэхийн тулд биш, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, бизнесээ амжилттай, тогтвортой явуулахад зайлшгүй хэрэгтэй.

  1. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд - түүхий эд материалыг зөв хадгалах, боловсруулах, бохирдлоос сэргийлэх

  2. Бизнесээ зөв эхлүүлэхэд туслах - дотоод зохион байгуулалт, зардал, тооцоог хэрхэн зөв хийх

  3. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахад туслах зорилготой байдаг.

Асуулт 17: Гэрээ хийхэд юу юу хэрэгтэй бэ?

Албан байгууллага бол: 

  1. Байгууллагын гэрчилгээний хуулбар

  2. Иргэний үнэмлэх хуулбар

  3. Тамга тэмдэг

Хувь хүн, иргэн бол: 

  1. Иргэний үнэмлэх хуулбар

  2. Тухайн обьектын гэрчилгээний хуулбар

  3. Түрээсийн гэрээний хуулбар

Асуулт 18: Бид мэдээллээ хаашаа илгээх бэ?

Асуулт 19: Хүргэлтийн бүс хаанаас хаана бэ?

Нисэхээс – Амгалан зах

Зайсангаас – 7 буудал

Асуулт 20: Зориулалтын тээврийн хэрэгсэл заавал шаардлагатай юу?

Орон нутагт руу хөлдүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхдээ температуртай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах нь хамгийн зөв сонголт юм.

  1. Хүнсний аюулгүй байдлыг хангана

  2. Бүтээгдэхүүний чанарыг хадгална

  3. Хууль, стандартын шаардлага хангана

Асуулт 21: Мах нь юуны махаар хийдэг бэ?

Дөнер кебаб нь хонь, үхрийн махаар хийгддэг. Бид шинээр гахайн бүхэл махаар грек Gyros хийж эхэлж байна. Харин бүргерийн мах нь үхрийн мах болон гахайн өөхөөр хийгддэг.

Асуулт 22: Танай хоолыг хийж байгаа учраас ажлын байрны болон галын дүгнэлт гэх мэт зөвшөөрөл авч өгөх үү?

Үгүй.  Бид зөвхөн бараа нийлүүлэх, бүтээгдэхүүнээр хангах заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Асуулт 23: Танай хоолноос гадна давхар хоол үйлчилгээ явуулж болно биздээ?

Болно. Гэхдээ таны үйл ажиллагааны төрөл, тоног төхөөрөмжийн нөхцлөөс шалтгаална. Хэрвээ кебаб хийж байгаа бол анхаарах чухал зүйл   байдаг. Гал дээр шарагдаж буй кебабны мах нь таны өөр хоол зарагдаж байхад шарагдаж хорогдсоор л байдаг бөгөөд газ, тог болон махны хорогдол нь таны ашигт ажиллагаанд нөлөөлнө гэдгийг анхаараарай. Кебабныхаа махыг аль болох хурдан шарж борлуулах нь илүү ашигтай бөгөөд бүтээгдэхүүний чанар, амтанд ч эерэг нөлөөтэй байна. Туршлагаас харахад кебаб гэсэн газар хүн кебаб идэх гэж очдог. Өөр хоолтой газар ороод кебаб байна гээд сонголтоо тэр бүр өөрчилдөггүй. Харин кебаб бүргер хоёр хамт байж болно. Бид кебабны шарагч дээр давхар бүргерийн мах хэрхэн хиншүүгүй, хялбар шарах арга ажиллагааг кебаб шопуудад нэвтрүүлсэн байгаа. Энэ нь зай талбай тоног төхөөрөж, тог цахилгаан хэмнэсэн сайн шийдэл болсон.

Асуулт 24: Тоног төхөөрөмжөө эхний ээлжинд лизингээр өгөх үү?

Боломжгүй.

Асуулт 25: Агааржуулалт заавал байх шаардлагатай юу?

Агааржуулалтыг шийдсэнээр дараах ач холбогдолтой.

  1. Утаа, хиншүүг зайлуулах.

  2. Хэт халуун болохгүй тул ажиллах орчин нөхцөл сайжирна.

  3. Үйлчлүүлэгчийн тав тух алдагдах болон хувцас хунарт үнэр шингэхгүй

  4. Эрүүл зөв орчин нөхцөл нь ажилчдын эрүүл мэнд сэтгэл санааг өөдрөг эрч хүчтэй сайн байлгаж үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харилцан таны ашиг орлогыг нэмэх боломжыг хангадаг.

  5. Стандарт шаардлагыг хангана

Асуулт 26: 1 ажилчин байхад болох юм байна зөв үү?

Ачаалал бага, шинээр эхэлж байгаа газар нэг хүн ажиллахад болно

Асуулт 27: Ашгийн маржин хэд орчим хувь байдаг бэ? 

Ашгийн маржин таны урсгал зардал борлуулалт зэргээс хамаарна. Дөнер кебабын хувьд их сайн өндөр борлуулалттай ажилладаг газар ойролцоогоор 20% байдаг. Харин Бүргер шоп илүү өндөр ашигтай байдаг.

Асуулт 28: Зарах үнээ өөрсдөө тогтоож болох уу?

Зарах үнээ зөвхөн та өөрөө тогтооно.

Асуулт 29: Захиалгаа яаж өгөх үү? 

gfc.smartorder.mn орж захиалгаа өгнө. 

Асуулт 31: Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ байдаг уу? 

Асуулт 32: Үнэ ханш хир тогтвортой байдаг бэ? 

Бид бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахыг зорин ажилладаг. Бид хэрэглэгч, хамтрагч байгууллагууддаа урт хугацаанд найдвартай нийлүүлэлт хийхийн тулд үнийн бодлогоо тогтвортой барихыг хичээдэг.

Гэсэн хэдий ч хүнсний үйлдвэрлэл нь түүхий эдийн үнэ, тээвэр ложистик, зах зээлийн үнийн өсөлт, инфляци зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайгаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гардаг.   Жишээ нь сүүлийн 3 жил махны ханш жил бүр 30% орчим нэмэгдэж байсан. Энэ тохиолдолд бид харилцагчиддаа урьдчилан мэдэгдээд тухай бүр дор бүрнээ үнээ нэмж тохируулаад явах нь бидний бизнесийн тогтвортой ажиллагаанд хамгийн зөв байдаг.

Асуулт 33: Хэзээ нээхэд хамгийн боломжтой байдаг бэ? Зөв цаг хугацаа гэж байдаг уу? 

Манай хоолны төрөл нь түргэн хоол, мөн бидний ажилласан туршлага, судалгаанаас харахад  салбар нээн ажиллуулах хамгийн тохиромжтой хугацаа нь:

  • Хаврын улирал /3,4 сараас/ байдаг. Энэ үед хүмүүс гадуур гарах нь идэвхжиж, цаг агаар дулаардаг, сургууль, ажил амралтын урсгал хэвийн явагддаг тул шинэ салбарын үйл ажиллагаа амжилттай эхлэх нөхцөл бүрддэг.

  • Харин өвлийн 11–2 сарын хугацаанд нийт салбарын борлуулалт 30-50% хүртэл буурдаг. Иймд намар орой эхлэхгүй байх нь зөв байдаг.  Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

    • Хүйтний улмаас хүмүүс гадуур гарах нь багасдаг.

    • Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой хүмүүс шөл устай хоол хэрэглэх нь ихэсдэг

    • Сурагчид, хүүхдүүд амарч гэртээ байх нь элбэг

    • Дийлэнх айл өрхүүд идэш бэлдсэн гадуур хооллолт багасдаг

    • Шинэ жил, цагаан сар болон бусад баяр наадам, мөнгө хэмнэх хэрэгцээ зэрэг нь борлуулалтад нөлөөлдөг.

Иймээс шинэ салбар нээх хамгийн оновчтой цаг нь хавар гэж зөвлөдөг.

Асуулт 34:  Шинээр түргэн хоолны газар нээхэд байршлыг хэрхэн сонгох вэ?

Түргэн хоолны газар амжилттай ажиллах хамгийн чухал хүчин зүйл бол байршил байдаг. Дэлхийд ресторануудын 60–70% амжилт location-оос шууд хамаардаг гэж үздэг. Байршлыг дараах 5 үндсэн шалгуураар тодорхойлдог.

1️⃣Хөл, хөдөлгөөн

Хамгийн эхний асуулт:

Тэнд өдөрт хэдэн хүн явж байна вэ?

  • 1000+ хүн/өдөр → боломжийн

  • 3000+ хүн/өдөр → сайн

  • 5000+ хүн/өдөр → маш сай

Сайн байршлын жишээ:

  • Их сургууль орчим

  • Худалдааны төвийн ойролцоо

  • Автобусны буудал

  • Оффисын дүүрэг

  • Сургууль, эмнэлэг орчим

  • Бар цэнгээний газруудын ойролцоо

2️⃣ Машиний урсгал

Түргэн хоолны газар бол: машинтай хүмүүсийн бизнес.

Шалгах зүйл:

  • Замын хоногийн машины урсгал

  • Parking байгаа эсэх

  • Drive-through боломж

Сайн байршил:

  • 10,000+ машин / өдөр

3️⃣Харагдах байдал

Сайн байршил:

  • Замын булан

  • Том цонх

  • Холын зайнаас харагдда

Хэрвээ хүмүүс харахгүй бол ордоггүй.

  • 📍 Алтан дүрэм:

“Corner location beats hidden location.”

4️⃣Хүн ам ба хэрэглэгч

Байршлын ойролцоох хүмүүс:

  • Оюутан

  • Залуу ажилчид

  • Гэр бүл

📊 Түргэн хоолны хамгийн том хэрэглэгч

  1. 18–35 нас

  2. Оффис ажилчид

  3. Оюутан

4️⃣Өрсөлдөгч

Сонирхолтой нь:

Өрсөлдөгч их байх нь заримдаа сайн.

Жишээ:

  • Seoul

  • Tokyo

  • Istanbul

Ихэнх ресторанууд нэг гудамжинд бөөгнөрдөг.

Яагаад?

👉 хүмүүс хоолны гудамж руу зорьж очдог.

Асуулт 35: Салбарын ачаалал их цагуудыг хэрхэн тодорхойлох вэ?

Бидний туршлагаас үзэхэд манай харилцагчидын борлуулалт нь үйлчлүүлэгчдийн зан төлөв, цаг агаар, улирал,  орчны байршил нөхцөлтэй шууд холбоотой байдаг. Ерөнхий байдлаар:

  • Нийт орлогын 60% оройн цагаар орох нь элбэг байдаг. Ихэвчлэн залуучууд гадуур зугаалах шоудах үеэр түргэн хоол их худалдан авдаг.

Анхаарах зүйл

  • Хотын ерөнхий төлөвлөгөөг харах. Таны үйл ажиллагаа явуулах байршлын ойр орчим зам хааж хийх засвар өргөтгөл, ус дулааны шугамын шинэчлэлт засвар гэх мэт ажилууд төлөвлөгдсөн эсэхийг урдчилан харснаар та учирч болох санхүүгийн эрсдлийг тойрч чадна. 

  • Үйлчлүүлэгчээ сонгох.Чанартай сайн үйлчилгээг боломжит худалдан авагчид хангалттай ашигтай үнээр үзүүлж байж бизнес урт удаан оршин тогтнодог.  Иймд анхнаасаа аль болох ядуу мөнгөгүй хүмүүсд зориулсан бизнес хийхгүй байх нь зөв байдаг.

bottom of page